Боловсрол судлаач, доктор Б. Галбадрах лекц уншлаа 

MУЭИС нь судлаач оюутнуудад зориулан тус сургуулийг төгсөгч – эрдэмтдийн лекцийг цувралаар хүргэж байгаа билээ.  Боловсрол судлалын доктор (Ph.D) Б.Галбадрах “Орчин үеийн боловсролын чиг хандлага: Гадаад орны туршлага” сэдвээр 2022 оны 04-р сарын 30-ны өдөр судлаач оюутнуудад  лекц уншив. Тэрээр дэлхий нийтийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, технологи, аж үйлдвэрийн салбарын асар хурдацтай хувьсал өөрчлөлт нь хүний капиталыг хөгжүүлэх, ялангуяа боловсролын салбарын боловсон хүчнийг бэлтгэхэд, шинэ орчин, нөхцөл, шаардлагуудыг бий болгож байгаа талаар өөрийн судалгаа, гадаад орны туршлагаас хуваалцаж, магистрант, докторантуудтай орчин үеийн боловсролын тулгамдсан асуудлаар санал, бодлоо нээлттэй солилцсон юм.  

en_US