Хамтын ажиллагааны гэрээ байгууллаа 

Монгол Улсын Эрдмийн Их сургууль, Бүгд Найрамдах Турк Улсын Uşak /Ушак/ Их сургуультай 2023 оны 01 сарын 18-ны өдөр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Гэрээнд талууд хамтын ажиллагааг өргөжүүлэх, судалгааны их сургуулийг бэхжүүлэх, эрдэм шинжилгээг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар тусгагдсан бөгөөд энэ хүрээнд:
Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх
Олон улсын эрдэм шинжилгээний хурал, форум, семинар хамтран зохион байгуулах
Магистрант, докторантуудыг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах
Эрдэмтдийн мэргэжил, судалгаа шинжилгээний арга зүйг дээшлүүлэх, харилцан солилцох зэргээр тус тус хамтарч ажиллахаар болов.
en_US