Гадаад хэл, хэлшинжлэлийн профессорын багийн гишүүн, доктор Д.Цэцэгдэлгэр Соёлын тэргүүний ажилтан боллоо

Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх их үйлсэд өөрийн авьяас билэг, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж, үр бүтээлтэй ажилласан хүмүүст одон медаль болон Засгийн газрын шагнал гардуулсан билээ.

Энэхүү баярын өдөр МУЭИС-ийн Гадаад хэл, хэлшинжлэлийн профессорын багийн гишүүн, доктор (Ph.D) Д.Цэцэгдэлгэр Монгол Улсын засгийн газрын шагнал ‘’Соёлын тэргүүний ажилтан’’ хүндэт тэмдгээр  шагнагдлаа.

Д.Цэцэгдэлгэр багшдаа эрхэм хүндтэй шагналаар шагнагдсанд нь халуун баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.

en_US