МОНГОЛ УЛСЫН ЭРДМИЙН ИХ СУРГУУЛИЙН ГАР БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН-2024 ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн Гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний удирдамж:

Нэг. Тэмцээний зорилго:
МУЭИС-ийн оюутан залуучуудын дунд гар бөмбөгийн спортыг дэлгэрүүлэх, тоглолтын арга туршлага солилцох, тоглолтын техник ур чадварыг дээшлүүлэх, оюутан, төгсөгч, багш ажилчдын бие бялдрыг хөгжүүлэх зорилготой.
Хоёр. Тэмцээн зохион байгуулагдах хугацаа, газар:
2024.04.28- ны өдөр 08.00 цагт эхлэнэ.
• ХИС-ийн спорт зааланд зохион байгуулагдана.
Гурав. Хамрах хүрээ:
МУЭИС-ийн бакалаврын эрчимжүүлсэн АХО, Эрх зүй, магистрын 1, 2 курс, докторын 1,2,3 курс, багш ажилчид, төгсөгчдийн багууд оролцоно.
Дөрөв. Тавигдах шаардлага:
• Анги бүрээс эмэгтэй-нэг, эрэгтэй-нэг баг оролцоно. Эрэгтэй оюутны тоо хүрэхгүй тохиолдолд курс дотроо нийлж баг бүрдүүлж болно.
• Багийн тамирчдын тоо 8 хүртэл байна.
Тэмцээнд оролцох багууд мэдүүлгээ 2024.04.13-ны дотор сургалтын нэгдсэн албанд авчирч өгнө.
• Багууд бооцооны мөнгө болох багийн 150,000 төгрөгийг 04 сарын 13-ны дотор сургалтын албанд хураалгана.
Тав. Техникийн зөвөлгөөн
Техникийн зөвөлгөөн 2024.04.27-ны бямба гарагт 12.00 цагт 15 давхарт 1501 тоотод болно.
Зургаа. Журам:
• Тэмцээн явагдах журам оролцох багийн тооноос шалтгаална. Журам техникийн зөвөлгөөн дээр танилцуулагдана.
• Тэмцээний бусад журмыг техникийн зөвөлгөөнөөр хэлэлцэн багийн ахлагч нарын гарын үсгээр баталгаажна.
Долоо. Багийн өмсгөл
Багууд жигд дугаартай тоглолтын хувцастай байна. Тоглолтын өмсгөл дээр тоглогчийн нэр, багийн нэрийг байршуулж болно.
Найм. Тэмцээний шүүлт
• Тэмцээнийг МУЭИС-ийн тэмцээн зохион байгуулах комиссоос томилсон шүүгчид дүрмийн дагуу шүүн явуулна.
• Багууд тоглолтоосоо нэг тоглолтын өмнө бэлэн байх шаардлагатай бөгөөд тоглолтын цаг болоход баг бүрдээгүй тохиолдолд эсрэг багт хожил өгнө.
Ес. Тэмцээний шагнал урамшуулал:
• Эрэгтэй 1,2,3 байр
• Эмэгтэй нэг 1,2,3 байр.
• Шилдэг эмэгтэй тоглогч-1
• Шилдэг эрэгтэй тоглогч-1 шалгаруулна.
Тэмцээнд амжилттай оролцож эхний 3 байр эзэлсэн тамирчдад алт, мөнгө, хүрэл медал, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.
Шаардлагатай мэдээллийг : 88092250, 99911281, 99008066

Зохион байгуулах комисс

en_US