Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

Судалгааны анхны их сургууль болох Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн нээлт 2023 оны 10-р сарын 07-ны өдөр боллоо.

Хичээлийн жилийн босгон дээр МУЭИС-ийн докторын сургалтыг дүүргэж, 2023 онд докторын зэргээ амжилттай хамгаалсан төгсөгчдөд докторын диплом гардуулсан нь энэ удаагийн эрдмийн баярын нэг онцлох үйл явдал болсон бөгөөд О. Батсайхан, Гоа Жинчао нар бизнесийн удирдлагын, Б.Уянга төрийн удирдлагын, Г.Ганширмэн, Ц.Бүжинлхам, Г. Батцэцэг, Чен Юунли, Ли Дашиуа нар боловсрол судлалын доктор болж дипломоо хүндэтгэлтэйгээр гардан авсан юм.

МУЭИС нь нийгэм хүмүүнлэгийн 11 мэргэжлээр докторын, 18 мэргэжлээр магистр, 17 мэргэжлээр дээд боловсролтой хүмүүст зориулсан оройн бакалаврын сургалтуудад оюутнууд тус тус элсэн суралцаж байна.

2023-2024 оны хичээлийн жил шинээр элссэн оюутан залуусдаа сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

en_US