Монгол Улсын Эрдмийн Их сургууль, ОХУ-ын Үндэсний судалгааны эдийн засгийн их сургуулийн төлөөллүүд уулзав 

ОХУ-ын Москва хотод ажлын айлчлал хийж буй МУЭИС-ийн удирдлагууд өнөөдөр ОХУ-ын Үндэсний судалгааны эдийн засгийн их сургуулийн төлөөлөлтэй уулзалт хийв.  

Үндэсний судалгааны Эдийн засгийн их сургууль нь 1992 онд байгуулагдсан бөгөөд орчин уеийн сургалт, судалгаагаар дээд боловсролын салбарт тэргүүлдэг сургалтын байгууллага юм.  

Хоёр байгууллага боловсролын салбар тэр дундаа судалгааны их сургуулиудын өнөөгийн байдлыг танилцуулаад, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх арга замын талаар санал солилцсон юм.

en_US