МУИС-ийн Күнзийн институтийн захиралтай уулзалт хийв 

МУИС-ийн Күнзийн институтийн захирал, доктор (Ph.D) Зу Жунли өнөөдөр МУЭИС – д зочиллоо. Тэрээр тус сургуулийн докторантурыг дүүргэн Хэлшинжлэлийн докторын зэргийг 2015 онд хамгаалсан Төгсөгч – эрдэмтэн бөгөөд хоёр байгууллагын, тэр дундаа БНХАУ-ын боловсролын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд санал санаачилга гаргаж, нийгэм хүмүүнлэгийн чиглэлээр судлаач, эрдэмтэн бэлтгэх, хамтарсан сургалт, судалгаа, төсөл, хөтөлбөр  хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлсэн юм.   

МУЭИС-ийг төгссөн 30 гаруй эрдэмтэн хамтран  орчин үеийн байгууллага судлалын чиглэлээр “Байгууллага судлал, Онол ~ Үзэл баримтлал” цуврал номыг эмхэтгэн гаргасан билээ. Байгууллагын хөгжлийн орчин үеийн онол, үзэл баримтлал, чиг хандлага, байгууллагын менежмент, байгууллагын соёл, ногоон хөгжил,  чанарын болон байгууллагын менежмент, бүтэц зохион байгуулалт, чанарын болон хяналтын менежмент,  байгууллагын төрөл  зэргийг багтаасан тус номыг тус сургуулийн захирал, шинжлэх ухааны доктор (Sc.D), проф. Ч.Зэгиймаа нь доктор (Ph.D) Зу Жунлид өргөн барив. 

en_US