МУЭИС-ийн багш, ажилчид шагнууллаа

Монголын багш нарын 56 дахь, Дэлхийн багш нарын 28 дахь өдрийн баярын  өдрийг тохиолдуулан боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллаж, амжилт, хөдөлмөрөөрөө манлайлсан МУЭИС-ийн багш, ажилчидад  төрийн одон, медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа өчигдөр боллоо.   

 Тус сургуулийн дэд захирал доктор, профессор Ц.Агиймааг Төрийн дээд шагнал  “Алтан гадас”  одонгоор, Санхүүгийн албаны дарга Д.Золмаа, сургалтын ахлах менежер Б.Нямсүрэн, маркетингийн менежер Б.Оюун-Эрдэнэ нарыг БШУЯ-ны “Жуух бичиг”- ээр тус тус шагнав.

Шагналыг МУЭИС-ийн удирдах зөвлөлийн дарга Uwe Perskala, захирал, доктор /Sc.D/, профессор Ч.Зэгиймаа болон бүрэлдэхүүн сургуулийн захирлууд хүндэтгэлтэйгээр гардуулан, ажлын өндөр амжилтыг хүсэж, баяр хүргэлээ.   

en_US