МУЭИС-ийн волейболын аварга шалгаруулах тэмцээн зохиогдлоо

Монгол Улсын Эрдмийн Их сургууль жил бүр спортын өдөрлөг зохион байгуулдаг уламжлалтай. Спортын өдөрлөгийн хүрээнд тус сургуулийн волейболын аварга шалгаруулах тэмцээн 2024.04.28-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд тус сургуулийн магистр, доктор, оройн бакалаврын сургалтад суралцдаг Монгол, ОХУ, БНХАУ-ын оюутнуудаас гадна төгсөгчдийн баг тамирчид оролцож хурд, хүч, авхаалж, самбаагаа дайчлан өрсөлдсөн юм.

Волейболын эмэгтэй тоглолтоос багш, ажилчдын баг “алтан медаль”, магистрын ЭЗ, АХО-ын төгсөгчид “мөнгөн медаль”, Магистрын төгсөгчид “хүрэл медаль” тус тус хүртэж, эрэгтэй тоглолтоос  Докторантын 1-р баг “алтан медаль”,  Докторын  төгсөгчдийн баг “мөнгөн медаль”, Докторантын 2-р баг “хүрэл медаль” тус тус хүртсэн.

Тэмцээний “шилдэг эрэгтэй тамирчнаар” БНХАУ-ын иргэн докторант Feng, Zijian, шилдэг эмэгтэй тамирчнаар Т.Цэвэлсүрэн нар шалгарч цом, мөнгөн шагналаар шагнууллаа.

Тэмцээнд оролцсон бүх баг тамирчдадаа талархал илэрхийлж, цаашид амжилтаа улам ахиулахыг хүсье.

en_US