МУЭИС-ийн төгсөгч Д.Жаргал Аж үйлдвэрийн гавьяат ажилтан боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МУЭИС-ийн төгсөгч, Барилга, хот байгуулалтын яамны Салбарын хяналтын газрын дарга Д.Жаргал Монгол Улсын Төрийн дээд шагнал “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цол тэмдгээр шагнууллаа.

Д.Жаргал ЗХУ-ын Уралын Политехникийн дээд сургуулийг Барилга байгууламжийн дулаан хангамжийн инженер мэргэжлээр төгсөж, ажлын гараагаа Улсын барилгын зургийн төв институтээс эхлүүлж, улсад 34 жил, төрийн албанд 32 жил, дэд бүтцийн хяналтын салбарт 20 жил тасралтгүй ажиллаж байна.

Барилгын салбарын шинэхэн гавьяатдаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

en_US