Олон улсын эрдэм шинжилгээний форумд МУЭИС-ийн эрдэмтэн, судлаачид оролцож байна

ОХУ-ын Москва хотноо «Их ЕвроАзи хамтын ажиллагааны хөгжил, үндэсний болон соёл иргэншлийн асуудал»-ууд сэдэвт олон улсын шинжлэх ухаан, практикийн V форум 2022 оны 11 сарын 23, 24-ний өдрүүдэд болж байна.   

Энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний форумын ерөнхий зохион байгуулагчаар Дэлхийн соёл иргэншлийн их сургууль, Оросын шинжлэх ухааны академийн Нийгмийн шинжлэх ухааны эрдэм шинжилгээний мэдээллийн хүрээлэн болон ЕвроАзийн мэдээлэл шинжилгээний консорциум, хамтран Олон улсын эдийн засагчдын холбоо, Шинжлэх ухаан ба инженерийн нийгэмлэгүүдийн олон улсын холбоо, БРИКС судалгааны үндэсний холбоод оролцож байна. 

Тус фуромын хүрээнд: 

  1. Их ЕвроАзийн улс орнуудын шинжлэх ухаан, боловсрол; 
  1. Өөрчлөгдөж буй ертөнц дэх Их ЕвроАзийн улс орнуудын үндэсний эрх ашиг, стратегийн хөгжил; 
  1. Орчин үеийн дэлхий дахины интеграцийн үйл явц ба хамтын ажиллагаа; 
  1. Их ЕвроАзийн улс орнуудын эдийн засгийн шинэчлэл, шинжлэх ухаан- технологи-инновацийн хөгжил; 
  1. Интеграцийн үүднээс соёл иргэншил, үндэсний өвөрмөц байдал; 5 салбар хуралдаан, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. 

МУЭИС-ийн Боловсрол судлалын профессорын багийн ахлагч, доктор (Sc.D), профессор С.Будням, докторант Б.Оюун-Эрдэнэ Их ЕвроАзийн улсууд дахь шинжлэх ухааны боловсрол салбарт ‘’Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны салбарын шинэчлэл’’ сэдвээр 23-нд илтгэлээ хэлэлцүүлэх бол 24-ний өдөр МУЭИС-ийн Эрдэм хүрээлэнгийн захирал, доктор (Sc.D), профессор Х.Батцэнгэл санхүүгийн албаны дарга докторант Д.Золмаа нар Өөрчлөгдөж буй ертөнц дэх Их Евро-Азийн улс орнуудын үндэсний эрх ашиг ба стратегийн хөгжил салбарт “ЕврAзийн шинжлэх ухаан, боловсролын орон зайг бүрдүүлэх тэргүүлэх чиглэлүүд” сэдвээр, Бизнесийн Эрдмийн сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор А.Гэлэгжамц “Монгол Улсад бүс нутгийн хөгжлийн хөтөлбөр боловсруулах асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, санал солилцоно. 

en_US