ТАЛАРХАЛ

Орчин үеийн судалгаа, эрдмийн зэрэг олгох боловсролоор нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулж яваа Монгол Улсын Эрдмийн Их сургуульд докторын зэрэг горилсон бүтээлийн хамгаалалт боллоо.

Энэ өдөр бизнесийн удирдлагын докторант О.Батсайхан “Жижиг, дунд үйлдвэрийн кластерыг судалсан нь” сэдвээр Бизнесийн удирдлагын доктор (Ph.D)-ын зэрэг хамгааллаа. Монгол Улс бүс, орон нутгийн эдийн засгаа сэргээхийн тулд жижиг, дунд үйлдвэр дээрээ тулгуурлан кластераар хөгжих нь гадаад, дотоодын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлд шинэ технологи, инновац нэвтрүүлэх, мэдлэг урсалт явагдах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд нэн чухал үүрэг гүйцэтгэхийг энэхүү судалгааны ажилдаа онцолжээ.

Мөн БНХАУ-ын иргэн, МУЭИС-ийн докторант Yin Chao “The Transformation and Innovation of Chinese Excellent Traditional Culture from the Perspective of New Media: A Case of Short Video” сэдвээр Урлаг судлалын доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалав. Судлаач энэхүү ажлаараа Хятадын  шилдэг уламжлалт соёлын шинэлэг өөрчлөлтийг сайжруулах арга, стратегийг дэвшүүлэн тавьсан  нь БНХАУ-ын  хөгжилд чухал хувь нэмэр оруулаад зогсохгүй цаашид бүс нутаг, олон улсад хэрэгжүүлэх боломжтой, ач холбогдол бүхий эрдмийн ажил болжээ.

           Доктор (Ph.D)-ын зэргээ амжилттай хамгаалсанд баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье. 

en_US