ТАЛАРХАЛ

2022-2023 оны хичээлийн жилд тус сургуулийн магистр, докторын сургалтад Монгол улсын болон Хятад, ОХУ, Турк, Солонгос,  Казакстан зэрэг орны судлаач оюутнууд суралцдаг бөгөөд үүний дотор  тус сургуулийг сонгон суралцах Казакстан улсын иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү онцгой үйл явдалтай давхцан 2022 оны 12-р сарын 22-ны өдөр МУЭИС-ийн докторант Казахстан Улсын иргэн Шакарманова Майжан Пшенбаевна “Совершенствование компетенций педагогов в системе повышения их профессиональной квалификации” мөн Казахстан Улсын иргэн Муканова Роза Акылбаевна “Исследование икт-компетенций педагогов в условиях цифровизации образования” сэдвээр тус тус Боловсрол судлалын доктор (Ph.D)-ын зэргийг амжилттай хамгаалсанд баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.

en_US