2022-2023 оны хичээлийн жилийн өвлийн төгсөлтийн баяр боллоо   

Судалгааны анхны их сургууль болох Монгол Улсын Эрдмийн их сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн доктор, магистрын төгсөлтийн баяр 2023.02.01-ний өдөр болж өнгөрлөө.  

Энэхүү үйл ажиллагааны үеэр бизнесийн удирдлага, төрийн захиргааны менежмент, нягтлан бодох бүртгэл, эрх зүй, боловсролын удирдлага, боловсрол судлал, урлаг судлал, гадаад хэл шинжлэл, соёл судлал чиглэлээр суралцан төгссөн ОХУ, Бүгд Найрамдах Казахстан улс, БНХАУ, Монгол улсын 123 иргэн магистр, 3 иргэн докторын диплом, энгэрийн тэмдгээ гардан авсан юм.

Төгсөгчдийг төлөөлж боловсрол судлалын доктор БНКазахстан улсын иргэн Муканова Роза Акылбаевна, эрхзүйн магистр Г.Оюунмандах, соёл судлалын магистр А.Алтанхүү, урлаг судлалын магистр БНХАУ-ын иргэн Wurigamal нар үг хэлэв.  

Магистр, докторын зэрэг хамгаалсан нийт төгсөгчдөдөө баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе. 

en_US