2024-2025 оны хичээлийн жилийн доктор, магистрын төгсөлтийн эрдмийн баяр боллоо

Судалгааны анхны их сургууль болох Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн магистрын төгсөлтийн эрдмийн баяр 2025.02.01-ны өдөр ёслол төгөлдөр болж өнгөрлөө.

Нийгэм хүмүүнлэгийн тэргүүлэх чиглэл болох бизнесийн удирдлага, эрх зүй, боловсрол судлал, сэтгэл судлал, урлаг судлал, олон улсын харилцааны мэргэжлээр 44 магистр төгсөж эрдмийн зэргийн диплом, энгэрийн тэмдгээ авсан юм. 

Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны шинэ чиглэл болох сэтгэл судлал мэргэжлээр магистрын анхны төгсөлт болж 5 хүн сэтгэл судлалын магистрын дипломоо гардан авсан нь энэ хичээлийн жилийн төгсөлтийн онцлог байв.

Төгсөгчдийг төлөөлж бизнесийн удирдлагын магистр Ц.Гомбожав үг хэлж, судалгааны анхны их сургуулийг төгссөнөөрөө бахархаж байгаагаа илэрхийлэв.

Төгсөлтийн баярын үйл ажиллагаанд МУЭИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Ч.Уранбилгээ, МУЭИС-ийн дэд захирал доктор, профессор  Ц.Агиймаа болон МУЭИС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүд, эрдэмтэн багш нар оролцож, төгсөгчдөд баяр хүргэж диплом гардуулсан юм.

Магистр, докторын зэрэг хамгаалсан нийт төгсөгчиддөө баяр хүргэж цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

en_US