Мэдээ

Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн төлөөлөл  Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдтай уулзав

МУЭИС-ийн удирдах зөвлөлийн дарга Uwe Perskala БНХАУ-д суугаа Монгол Улсын Элчин сайд Т.Бадралыг хүлээн авч уулзан хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Х.БАТЦЭНГЭЛ: УЛС ТӨРИЙН ОГЦОМ ШИЙДВЭР ГАРГАХ НЬ ХАРИУЦЛАГААС ЗУГТАХ ХАМГИЙН ТОМ АРГА

-Улс төрийн огцом шийдвэр гэж юуг хэлээд байна вэ? -Богино хугацаанд гал унтраах маягаар гаргадаг шийдвэрийг ингэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, гэнэт тулгарч байгаа асуудалд гэнэтийн хариу өгөхийг огцом шийдвэр гэнэ. Манай улсын хувьд огцом шийдвэр алхам тутамд гарч байна. -Огцом шийдвэрийг зайлшгүй нөхцөлд гаргаж чадаж байна уу, манай төр засгийнхан? -Огцом шийдвэрийг гаргахын тулд урьдаас …

Х.БАТЦЭНГЭЛ: УЛС ТӨРИЙН ОГЦОМ ШИЙДВЭР ГАРГАХ НЬ ХАРИУЦЛАГААС ЗУГТАХ ХАМГИЙН ТОМ АРГА 查看全文 »

Монгол Улсын Эрдмийн Их сургууль, БНХАУ-ын соёлын төвийн төлөөллүүд уулзав

Тус сургуулийн захирал доктор (Sc.D), профессор Ч.Зэгиймаа, гадаад харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал доктор, профессор Ц.Агиймаа нар БНХАУ-ын соёлын төвийн орлогч дарга Л.Төмөрбагана болон БНХАУ-ын Өвөр Монголын Үндэсний сургуулийн Монгол дахь салбарын захирал доктор, профессор Цогт нарыг хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Талархал

МУЭИС-ийн докторант Сайнбаатар овогтой Сайжрах нь “Хятад хэлээр хурдан унших арга зүйн судалгаа (БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийнгол аймгийн Шилийн хотын Монгол үндэстний дунд сургуулийн ахлах ангийн сурагчдын жишээн дээр)” сэдвээр Боловсрол судлалын доктор (Ph.D)-ын зэргийг 2022 оны 08 сарын 25-ны өдөр амжилттай хамгаалсанд баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье. МУЭИС-ийн захиргаа

Талархал

МУЭИС-ийн докторант Норовсамбуу овогтой Гансүх нь “Ковид цар тахлын үеийн Монгол улсын төрийн бодлого, түүний хэрэгжилтийг биоэтикийн үүднээс судалсан нь” сэдвээр Төрийн удирдлагын доктор (Ph.D)-ын зэргийг 2022 оны 08 сарын 25-ны өдөр амжилттай хамгаалсанд баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье. МУЭИС-ийн захиргаа

Докторын зэрэг хамгаална  

МУЭИС-ийн докторант Норовсамбуу овогтой Гансүх “Ковид цар тахлын үеийн Монгол улсын төрийн бодлого, түүний хэрэгжилтийг биоэтикийн үүднээс судласан нь” сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2022 оны 08-р сарын 25-ны өдрийн 16:00 цагт Эрдмийн ордны 1501 тоот өрөөнд болно.  Олон улс судлал, удирдахуйн докторын зэрэг хамгаалуулах зөвлөл 

Докторын зэрэг хамгаална  

МУЭИС-ийн докторант Сайнбаатар овогтой Сайжрах “Сурагчдад хятад хэлээр хурдан унших чадварыг эзэмшүүлэх арга зүйн судалгаа ( ӨМӨЗО-ны Шилийн хотын монгол үндэстний дунд сургуулийн ахлах ангийн сурагчдын жишээн дээр)” сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаална. Хамгаалуулах зөвлөлийн хурал 2022 оны 08-р сарын 25-ны өдрийн 14:00 цагт Эрдмийн ордны 1501 тоот өрөөнд болно.  Олон улс судлал, удирдахуйн  докторын …

Докторын зэрэг хамгаална   查看全文 »

Монгол Улсын Эрдмийн Их сургууль, ОХУ-ын Пермийн хүмүүнлэгийн-багшийн улсын их сургуулийн төлөөллүүд уулзав

Шинэ хичээлийн жилийн босгон дээр тус сургуулийн захирал, доктор (Sc.D), профессор Ч.Зэгиймаа ОХУ-ын Евроазийн хөдөлгөөний дарга, Пермийн хүмүүнлэгийн-багшийн улсын их сургуулийн Евроазийн судалгааны төвийн захирал, доцент, түүхийн ухааны дэд эрдэмтэн Олег Лушниковыг хүлээн авч уулзаж,  хоёр сургуулийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.

zh_CN