БНХАУ-д зохиогдож буй ЗХУ болон Оросын их, дээд сургуулийн төгсөгчдийн олон улсын форумд МУЭИС-ийн удирдлагууд оролцож байна

БНХАУ-ын Бээжин хотноо ЗХУ болон Оросын их, дээд сургуулийн гадаад төгсөгчдийн форум 2025 оны 12 сарын 2-ны өдөр нээлтээ хийлээ. Азийн бүс нутгийн боловсролын салбарын төлөөллийг нэгтгэсэн олон улсын арга хэмжээ хоёр өдрийн турш үргэлжилнэ.
Чуулга уулзалтад БНХАУ, Монгол, Энэтхэг, Вьетнам, Лаос, Бангладеш, Индонез, Малайз, Шри-Ланка, Тайланд, Непал, Пакистан зэрэг орнуудын төгсөгчид, их дээд сургуулийн захирлууд болоод эрдэмтэн судлаачид оролцож байна.
Азийн бүс нутгийн боловсролын салбарын төлөөллийг нэгтгэдэг энэхүү нэр хүндтэй арга хэмжээнд Монгол Улсаас таван төлөөлөгч оролцож байгаа бөгөөд Монгол Улсын Эрдмийн их сургуулийн захирал, доктор (Sc.D), профессор Ч.Зэгиймаа уригдан оролцож
• Боловсролын салбар дахь олон улсын хамтын ажиллагааны үр ашиг,
• Монгол–Оросын боловсрол, шинжлэх ухааны харилцааны хөгжлийн чиг хандлага,
• Мэргэжилтэн бэлтгэх чанар, инновацын чадавхыг нэмэгдүүлэх стратеги сэдвээр хэлэлцүүлэгт оролцож, санал, байр сууриа илэрхийлж, туршлагаа хувуулцаж байна.
Хоёр өдөр үргэлжлэх форумын үеэр боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төгсөгчдийн холбооны хэрэглээ, хамтарсан төслийн хэрэгжилтийг нэмэгдүүлэх, мэргэжилтэн бэлтгэх шинэ загваруудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Энэхүү чуулга уулзалт нь туршлага солилцож, түншлэлийг бэхжүүлэх, бүс нутгийн хэмжээнд шинэлэг санаачилгыг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэх юм.

mn