“Европын холбооны түүх ба олон хэлт орчин” сэдвээр лекц  зохион байгуулав

Монгол Улсын Эрдмийн Их сургууль нь Erasmus+ 101126419 (MONEUL) төслийн хүрээнд нийслэлийн 141-р сургуулийн ахлах ангийн 10,11-р ангийн сурагчдад “Европын холбооны түүх ба олон хэлт орчин” сэдэвт лекц уншиж, нээлттэй ярилцлага өрнүүлэв.

Сургалтын гол зорилго нь сурагчдын Европын соёл, түүхийн онцлог, олон хэлний боловсролын ач холбогдол, соёлын ялгаатай байдлыг таниулахад чиглэсэн юм. Үйл ажиллагааны үеэр  сурагчид Европын улс орнуудын түүхэн хөгжил, хэлний олон янз байдал, харилцан ойлголцлын үнэ цэнэ зэрэг сэдвээр мэдлэгээ тэлж, асуулт хариултаар идэвхтэй оролцлоо.

Нээлттэй ярилцлагын үеэр МУЭИС-ийн төслийн багийхан  сурагчдад Европ дахь боловсролын боломжууд, Erasmus+   (MONEUL) хөтөлбөрийн ач холбогдол, гадаад хэл сурах хэрэгцээ, соёлын солилцооны үнэ цэнэ зэрэг сонирхолтой мэдээлэл хүргэлээ.

Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын Эрдмийн Их сургууль болон нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын боловсролын хөтөлбөрүүдийн талаарх сурагчдын ойлголтыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

mn