Гадаад хэл, шинжлэлийн докторын хөтөлбөр анх удаа үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдлээ

МУЭИС-ийн стратеги төлөвлөгөөний зорилт 3.2.2-т “Олон улс, үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийн тоог нэмэгдүүлэх, сургалтад чанарын удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх, хөтөлбөрийн хэрэгжилт, сургалтын чанарын баталгаажуулалтын тогтолцоог бүрдүүлэх” гэж заасан. Энэхүү зорилтын хүрээнд тэргүүлэх чиглэлийн сургалтын хөтөлбөрүүдийг үе шаттайгаар магадлан итгэмжлүүлж, хөтөлбөрийн чанарыг баталгаажуулж байна. 

Тэгвэл  МУЭИС-ийн Гадаад хэл, шинжлэл (F023203) докторын хөтөлбөр нь Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын 2022 оны 09-сарын 28-ны өдрийн 85 тоот тогтоолоор Үндэсний хэмжээнд анх удаа магадлан итгэмжлэгдэж гэрчилгээгээ өнөөдөр гардан авлаа.  

mn