Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан МУЭИС-ийн сургалтын ахлах менежер Очирбатын Батдолгор Төрийн дээд “Алтангадас” одонгоор шагнагдлаа. Тэрээр дээд боловсролын салбарт 30 гаруй жил үр бүтээлтэй ажилласан, туршлагатай шилдэг ажилтны нэг юм. Хамтран зүтгэж яваа ажлын хамт олон, нийт шавь нарын нэрийн өмнөөс баяр хүргэе.
МУЭИС-ийн захиргаа, хүний нөөцийн алба
