XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг түүчээлэн манлайлж, үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг төрийн бодлогоор дэмжих ажилд гар бие оролцож буй хувь нэмрийг нь үнэлэн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх, МУЭИС-ийг төгсөгч, доктор (Ph.D), профессор Ч.Даваабаярт Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн цол хүртээлээ.
Ч.Даваабаяр нь үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдийн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах, үндэсний хэмжээний томоохон төслийн эхлэлийг тавьж, Монгол орныг хоёр бүтэн тойрч, нийт 32 мянган км замыг туулж, 2000 гаруй үйлдвэрлэгчдийг улс орон даяар таниулжээ.
