“МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ: АСУУДАЛ БА ШИЙДЭЛ” СЭДЭВТ ШИНЖЛЭХ УХААН-ПРАКТИКИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Эрдмийн Их сургууль нь дэвшилтэт шинэ санаа, судалгаа, инновацыг хөгжүүлэх, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн, байр суурийг шийдвэр гаргагчид, олон нийтэд нээлттэй хүргэх зорилгоор хөгжлийн тулгуур асуудлуудаар шинжлэх ухаан-практикийн цуврал хэлэлцүүлгүүдийг санаачлан зохион байгуулж ирсэн билээ. 

 Энэ удаа тус сургуулиас “Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал: асуудал ба шийдэл” сэдэвт шинжлэх ухаан-практикийн хэлэлцүүлгийг Эрдмийн ордонд 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 14 цагт зохион байгууллаа.  Хэлэлцүүлэгт эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, их, дээд сургууль, ТББ-ын 50 гаруй эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцов. 

            Шинжлэх ухаан-практикийн хэлэлцүүлэгт эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Х.Батцэнгэл “Монголын нийгэм: парадигмын шилжилт, хандлага”, техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор С.Будням “Хүн төрөлхтний шинэ иргэншлийн онцлог” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэгт оролцогчид Монгол улсын хөгжлийн үзэл баримтлалын өнөөгийн нөхцөл байдалд дараах дүгнэлт, зөвлөмжийг хийж байна.  

  • Дэлхий дахины хувьсан өөрчлөгдөж буй орчин нөхцөлд шинжлэх ухаан, техник технологийн системийн судалгааг иш үндэс болгон Монгол улсын хөгжлийн бодлого, баримт бичигт гүнзгий судалгаа шинжлэл хийж төлөв байдлыг бодитой дүгнэн цаашид хөгжих гарц боломжийг оновчтой тодорхойлж Монгол улсын хөгжлийн үзэл баримтлалыг дахин боловсруулах шаардлагатай байна.
  • Шинжлэх ухаан, технологийн үндэсний нөөц, чадамжийг сэргээн хөгжүүлэх, орчин үеийн шинжлэх ухааны ололтоор баяжуулан дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай техник технологийн орчин нөхцлийг бүрдүүлэхэд бодлогоор дэмжих;
  • Монгол улсын бие даасан байдал, нийгэм эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангах шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг хөгжлийг дэмжих боломж болгож эргэлтэд оруулах;
mn