МУЭИС нь судалгааны их сургуулийн хувьд нийгэм, эдийн засаг, төрийн бодлого, засаглалын тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах, судалгааны үр дүнг бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцтай уялдуулахыг чухалчлан ажиллаж байна. Энэхүү ажиллагааны хүрээнд тус сургууль нь Улсын Их Хурлын Тамгын Газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнтэй хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд парламентын үйл ажиллагаа, хууль тогтоох үйл явц, төрийн бодлого, засаглалын асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны ажил хамтран хэрэгжүүлэх, судлаач, эрдэмтэн, мэргэжилтнүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээний хурал, семинар, хэлэлцүүлэг зохион байгуулах, судалгааны үр дүнг практикт нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдэх юм.
Энэхүү хамтын ажиллагаа нь их сургууль, судалгааны байгууллага болон төрийн институц хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, судалгааны чадавхыг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, бодлого, практикийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой.


