Монгол Улсын Эрдмийн Их Сургууль (МУЭИС) болон ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Академи хамтран төрийн албан хаагчдад зориулсан 100 цагийн танхим, цахим хосолсон сургалтын хөтөлбөрийг хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүллээ. 2025 онд “Төрийн удирдлага ба цахим шилжилт”, 2026 онд “Төрийн удирдлага ба орчин цагийн технологи” сэдвээр зохион байгуулсан энэхүү сургалтад 70 гаруй төрийн албан хаагч, нам төрийн удирдлагууд хамрагдан төгссөн байна.
Сургалтын явцад ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Академийн профессор, судлаачид төрийн удирдлагын орчин үеийн чиг хандлага, иргэн төвтэй үйлчилгээ, хүний нөөцийн удирдлага, төрийн албаны ёс зүй, удирдлагын шинэ технологи зэрэг сэдвээр лекц уншиж, олон улсын кейс судалгаа, дижитал шилжилтийн тухайд хэлэлцэж, Монгол, Оросын боловсрол, шинжлэх ухаан, төрийн удирдлагын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, төрийн албан хаагчдын мэргэжлийн чадавхыг нэмэгдүүлэх, олон улсын шилдэг туршлага, шинэлэг арга барилыг түгээн дэлгэрүүлэх зорилготой бөгөөд оролцогчид төрийн байгууллагын үйл ажиллагаанд шинэчлэл хийх мэдлэг, ур чадвараа ахиулсан байна.
Энэ удаагийн сургалт нь Орос, Монголын дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог байлаа.




