Дэлхий дахинаа нийгмийн хариуцлага чухлаар тавигддаг бөгөөд энэ нь тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмрийг үнэлж буй нэгэн үзүүлэлт билээ.
2025 оны шинэ оны босгон дээр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8-р хорооноос Монгол Улсын Эрдмийн их сургуулийн хамт олонд нийгмийн хариуцлагаа дээдлэж, нийслэл, дүүрэг, хороогоо чимэн бүтээлч ажил хийж иргэдэд сайхан уур амьсгал үүсгэж чадсан талаар талархалын өргөмжлөл ирүүлж, МУЭИС-ийн хамт олонд ажлын өндөр амжилт хүслээ.
