“Төв Азийн III Органик форум & Экспо 2026” арга хэмжээний салбар хуралдаанууд амжилттай зохион байгуулагдлаа.

“Төв Азийн III Органик форум & Экспо 2026” олон улсын арга хэмжээний салбар хуралдаанууд 2026 оны 8 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн “Эрдмийн ордон”-д амжилттай зохион байгуулагдлаа. Тус форумд Монгол, Казахстан, Киргизстан, Тажикстан, Узбекистан, Туркменистан, Энэтхэг, Хятад зэрэг 11 улсын 200 гаруй төлөөлөгч оролцож, органик үйлдвэрлэл, тогтвортой хөдөө аж ахуй, экспорт, олон улсын стандарт, салбарын хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэн, шилдэг туршлагаа хуваалцаж, салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлов. Энэхүү арга хэмжээ нь МУЭИС-ийг олон улсын эрдэм шинжилгээ, судалгаа, хамтын ажиллагааны чухал төв болохыг дахин бататгасан онцлох үйл явдал боллоо.