Хүндэт доктор Канто Масатоши МУЭИС-д зочлов. 

  Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн нэн чухал стратеги  зорилтуудын нэг бол өөрийн түүхэн уламжлал, баялаг туршлагад түшиглэн гадаадын нэр хүндтэй их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтын үйл ажиллагаагаа чанарын өндөр түвшинд гаргах явдал бөгөөд гадаадын нэр хүндтэй эрдэмтэд, нийгэм соёлын нэрт  зүтгэлтнүүдэд МУЭИС-ийн Хүндэт-доктор цол хүртээдэг уламжлалтай билээ. 2019 онд  энэхүү эрхэм хүндтэй цолыг хүртсэн Япон Улсын иргэн Канто Масатоши өнөөдөр МУЭИС-д зочиллоо. Тэрээр тус сургуулийн “Хүндэт доктор”-ын хувьд  бизнес, аялал жуулчлалын чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, тус сургуулийн төгсөгчдөөс Япон улсад ажиллаж амьдрах боломжийг олгох зэргээр хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахаа илэрхийлсэн юм.  

mn