Япон улсын иргэн Канто Масатоши

МУЭИС-ийн  нэн чухал стратеги  зорилтуудын нэг бол өөрийн түүхэн уламжлал, баялаг туршлагад түшиглэн гадаадын нэр хүндтэй их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтын үйл ажиллагаагаа чанарын өндөр түвшинд гаргах явдал бөгөөд гадаадын нэр хүндтэй эрдэмтэд, нийгэм соёлын нэрт  зүтгэлтнүүд МУЭИС-ийн Хүндэт-доктор цол хүртээдэг уламжлалтай билээ. 2019 онд энэхүү эрхэм хүндтэй цол хэргэмийг хүртсэн Япон Улсын иргэн Канто Масатоши нь хоёр байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэж олон талт үйл ажиллагааг өрнүүлж байна.  Энэ хүрээнд 2025 оны 01-р сард МУЭИС-ийн захирал, шинжлэх ухааны доктор (Sc.D), проф Ч.Зэгиймаа, МУЭИС-ийн Япон судлалын төвийн захирал, доктор (Ph.D), проф Б.Батсайхан нар Хүндэт доктор Канто Масатошийн урилгаар 120 жилийн түүхтэй, японы соёлын өв болох Рашаан сувиллын цогцолборын нээлтэд оролцоод ирэв. 

mn