Судалгааны анхны их сургууль болох Монгол Улсын Эрдмийн их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн магистрын төгсөлтийн эрдмийн баяр 02 дугаар сарын 03-ны өдөр болж өнгөрлөө.
Нийгэм хүмүүнлэгийн тэргүүлэх чиглэл – Бизнесийн удирдлага, төрийн захиргааны менежмент, нягтлан бодох бүртгэл, эрх зүй, боловсролын удирдлага, боловсрол судлал, олон улсын харилцаа, соёл судлал, урлаг судлал, хэлшинжлэл, гадаад хэл, шинжлэл чиглэлээр 160 гаруй төгсөгч магистрын зэргийн диплом, энгэрийн тэмдгээ гардан авсан юм.
Ёслолын үеэр нийгмийн идэвх, эрдэм шинжилгээ, судалгааны ажилдаа бусдыгаа түүчээлэн, манлайлсан Бизнесийн удирдлагын магистр Б.Ариун-Эрдэнэ, Төрийн захиргааны магистр Bai Yaning нар сургуулийн “Шилдэг төгсөгч”-өөр шалгарч дараагийн шатны сургалтад тэтгэлэгтэй суралцах эрхийн бичиг, өргөмжлөл гардан авлаа.
Магистрын зэрэг хамгаалсан нийт төгсөгчдөдөө баяр хүргэж цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.