Судалгааны анхны их сургууль болох Монгол Улсын Эрдмийн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн төгсөлтийн баяр 06-р сарын 20-ний өдөр ёслол төгөлдөр болж өнгөрлөө.
Нийгэм хүмүүнлэгийн тэргүүлэх чиглэл – Бизнесийн удирдлага, төрийн захиргааны менежмент, нягтлан бодох бүртгэл, эрх зүй, боловсролын удирдлага, боловсрол судлал, олон улсын харилцаа, урлаг судлал, сэтгэл судлал, эрх зүйн чиглэлээр магистрын сургалтыг 80 , ахисан түвшний докторын сургалтыг 14, оройн англи хэлний орчуулагч, эрх зүйн чиглэлээр бакалаврын сургалтыг 60 оюутан тус тус төгсөж эрдмийн зэргийн диплом, энгэрийн тэмдгээ гардан авсан юм.
Ёслолын үеэр нийгмийн идэвх, эрдэм шинжилгээ, судалгааны ажилдаа бусдыгаа түүчээлэн, манлайлсан Бизнесийн удирдлагын доктор С.Дамбий, Урлаг судлалын доктор Feng Zhenxi, Төрийн захиргааны магистр У.Азбаяр, эрх зүйн бакалаврын төгсөгч Т.Сувдмаа, С.Жадыра, АХО-ын бакалаврын төгсөгч Б.Одончимэг нар сургуулийн “Шилдэг төгсөгч”-өөр шалгарч дараагийн шатны сургалтад тэтгэлэгтэй суралцах эрхийн бичиг, өргөмжлөл гардан авсан.
Магистр, докторын зэрэг хамгаалсан нийт төгсөгчдөдөө баяр хүргэж цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

