2026 оны 10 дугаар сарын 24-ний өдөр МУЭИС БНСУ-ын Үүсүг их (Woosuk University) сургуультай албан ёсоор уулзаж, боловсрол судлалын магистрын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.
Гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж буй МУЭИС-ын энэхүү түншлэгч байгууллага болох БНСУ-ын Үүсүг их сургууль нь 1979 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд олон улсын боловсролын стандарт, эрдэм шинжилгээний өндөр чадамжаараа танигдсан нэр хүндтэй их сургууль юм.
Тус хамтын ажиллагааны хүрээнд хоёр орны боловсролын салбарын хөгжилд хувь нэмэр оруулах, оюутан залууст олон улсын түвшинд боловсрол эзэмших боломжийг бүрдүүлсэн боловсрол судлалын магистрын хамтарсан хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхээр албан ёсоор баталгаажууллаа.



