“Нийгэм-хүмүүнлэгийн шинжлэх ухааны орчин үеийн онол, арга зүй” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Нийгэм-хүмүүнлэгийн шинжлэх ухааны орчин үеийн салбар дундын судалгааг эрчимжүүлэх, судлаач оюутны туурвисан бүтээл, судалгааны ажлын үр дүнг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Нийгэм-хүмүүнлэгийн шинжлэх ухааны орчин үеийн онол, арга зүй” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2022 оны 06 сарын 17-ны өдөр зохион байгууллаа. 

Тус эрдэм шинжилгээний бага хуралд нийт 54 бүтээл ирснээс, дараагийн шатанд шалгарсан 18 илтгэл хэлэлцэгдлээ. Тэргүүн байрт, Бизнесийн удирдлагын докторант С.Дорждэрэм ‘’Улаанбаатар хотын орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх боломж’’; Дэд байрт, Бизнесийн удирдлагын докторант Д.Уранбайгал “Өөрчлөлтийн манлайлагч ажиллагсдын сэтгэл ханамжид нөлөөлөх нь”; Гутгаар байрт, Боловсрол судлалын  докторант Chen You “An Investigation into the Current Situation of Altruistic Behaviors of  Chinese College Teachers” сэдэвт илтгэлүүд шагналт байр эзэлсэн. Нийт оролцсон судлаач оюутнуудаа талархал илэрхийлж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.  

Тэргүүн байрт, Бизнесийн удирдлагын докторант С.Дорждэрэм
Дэд байрт, Бизнесийн удирдлагын докторант Д.Уранбайгал
mn