Олон улс, орон судлалын доктор П.Наранбаяр лекц уншлаа 

MУЭИС нь судлаач оюутнуудад зориулан Эрдэмтдийн лекцийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ сар олон улс, орон судлалын доктор (Ph.D) П.Наранбаяр “Азийн бүс нутаг ба Япон ” сэдвээр 2022 оны 10-р сарын 29-ний өдөр судлаач оюутнуудад  лекц уншлаа.

Тэрээр хоёр хөршийн нөхцөл байдал, хурдтай өөрчлөгдөж буй өнөө цагт гуравдагч хөршийн бодлого, бүсчлэлийн асуудлаар сонирхолтой лекц уншиж, докторант, магистрантуудтай нээлттэй ярилцсан юм.

mn