МУЭИС-ийн дэд захирал, доктор, проф. Ц. Агиймаа, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Жаргалан нар “Хамтран ажиллах санамж бичиг”-т 2024 оны 1 дүгээр сарын 23 -ны өдөр гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд эрдэм шинжилгээ, судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг хамтран хийх, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, сургалт, эрдэм шинжилгээний ном, сурах бичгийг хамтран эрхлэн гаргах, ахисан түвшний сургалтад эмэгтэйчүүдийг суралцуулах боломжийг хангах чиглэлээр хамтран ажиллахаар талууд тохиролцов.