“Нийгэм-хүмүүнлэгийн шинжлэх ухааны орчин үеийн онол, арга зүй” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Нийгэм-хүмүүнлэгийн шинжлэх ухааны орчин үеийн салбар дундын судалгааг эрчимжүүлэх, судлаач оюутны туурвисан бүтээл, судалгааны ажлын үр дүнг түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон явагддаг “Нийгэм-хүмүүнлэгийн шинжлэх ухааны орчин үеийн онол, арга зүй” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 2024 оны 06 сарын 18-ний өдөр боллоо . Тус эрдэм шинжилгээний бага хуралд нийт 60 гаруй бүтээл ирснээс, дараагийн шатанд шалгарсан 15 илтгэл хэлэлцэгдлээ.

Тэргүүн байрт, Боловсрол судлалын докторант С. Пагмадулам ‘’Оюутан бие хүний олон талт оюун ухааны бүрэлдэхүүний шалтгаан, хамаарлыг судалсан дүн’’;

Дэд байрт, БНХАУ-ын иргэн,  Боловсрол судлалын докторант Zhu Yunfei “Bridging the Gap: Strenthening Extracurricular Reading among Left- behind Children in Rural China‘’;

Гутгаар байрт, БНХАУ-ын иргэн,  Боловсрол судлалын докторант Chao Lumen “Монгол Уран бичлэгийн сурган хүмүүжүүлэх үнэ цэнэ”,

Төрийн удирдлагын докторант С.Отгондэлгэр  ‘’’Төрийн албаны шинэтгэлийн тогтвортой байдлын асуудалд’’ сэдэвт илтгэлүүд шагналт байр эзэллээ.

Нийт оролцсон судлаач оюутнуудаа талархал илэрхийлж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье. 

mn