БНЭУ-ын элчин сайд Монгол улсын эрдмийн их сургуулийн эрдэмтэн судлаач нартай уулзлаа

Монгол улс анх удаа “Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийг УИХ-аар тун удахгүй хэлэлцэхээр болсон. Тэгвэл тус хуулийг дэмжих зорилгоор МУЭИС нь гадаад дотоодын төр захиргааны болон эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран эрдэм шинжилгээний хурал симпозиумыг цуврал болгон зохион байгуулж байгаа аж.

Тухайлбал 2021 оны есдүгээр сарын 23-29-ны хооронд Хятад-ACEAH-ны хамтын ажиллагааны долоо хоногийн ажлын хүрээнд Шанхайн Хамтын Ажиллагааны байгууллагын олон улсын солилцоо, хуулийн хамтын ажиллагааны Хятадын үндэсний инстут, Шанхайн цагдаагийн академиас зохион байгуулсан “Rule of Law in International Education Policy for the Future” олон улсын хуралд МУЭИС-ийн төлөөлөл боловсролын багц хууль тэр дундаа судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн явцын талаар танилцуулсан юм.

Тэрээр энэ удаа БНЭУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Л.Сингх 2021 оны 10-дугаар сарын 18-ны өдөр тус сургуульд эрдэмтэн проффесорууд, судлаач оюутнуудын төлөөлөлтэй уулзан илтгэл тавьж, санал бодлоо солилцлоо.

Элчин сайд М.Л.Сингх уулзалтаар боловсролын салбар тэр дундаа судалгааны их дээд сургуулиудын өнөөгийн байдлыг танилцуулж, цаашид хөгжүүлэх арга замын талаар санал бодлоо солилцсон юм.

mn