Монгол Улсын Эрдмийн Их сургууль, ОХУ-ын Пермийн хүмүүнлэгийн-багшийн улсын их сургуулийн төлөөллүүд уулзав
Шинэ хичээлийн жилийн босгон дээр тус сургуулийн захирал, доктор (Sc.D), профессор Ч.Зэгиймаа ОХУ-ын Евроазийн хөдөлгөөний дарга, Пермийн хүмүүнлэгийн-багшийн улсын их сургуулийн Евроазийн судалгааны төвийн захирал, доцент, түүхийн ухааны дэд эрдэмтэн Олег Лушниковыг хүлээн авч уулзаж, хоёр сургуулийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.