Доктор (Sc.D), проф. С.Будням “Хиймэл оюун ухаан дахь хувьсгал: Ололт ба ирээдүй” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв
СЭЗИС-ийн оюутны эрдэм шинжилгээний XIV бага хурал 2022 оны 05-р сарын 6-ны өдөр болж өнгөрлөө. Гурван салбар хурал, үндсэн хоёр төрлөөр зохион байгуулагдсан тус эрдэм шинжилгээний бага хуралд МУЭИС-ийн доктор (Sc.D), профессор С.Будням “Хиймэл оюун ухаан дахь хувьсгал: Ололт ба ирээдүй” сэдвээр үндсэн илтгэл тавьсан юм.





