Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, Монгол Улсын Эрдмийн Их сургууль хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ 

Монгол Улсад байгаль орчинд ээлтэй ногоон хөгжил, экосистемийн тэнцвэртэй байдал, байгаль орчныг хамгаалах, хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга Монгол Улсын Эрдмийн их сургуулийн захирал доктор (Sc.D), проф. Ч.Зэгиймаа нар өнөөдөр санамж бичиг байгууллаа. 

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогуудын хэрэгжилтийг хангахад шинжлэх ухааны салбар дундын судалгааг өргөжүүлж, үндэсний онцлог бүхий иноваци шингэсэн шинэ санаа, шилдэг бүтээлийг хөгжүүлэх замаар олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, бүс нутаг, үндэсний хэмжээний төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчний нөөцийг нэмэгдүүлэх, мэргэшүүлэхэд их сургууль, төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа чухал байгааг талууд онцоллоо. 

Энэхүү санамж бичгийн хүрээнд дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн шинэ мэдлэг, шинжлэх ухааны ололт амжилт, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх замаар Монгол Улсад байгаль орчны тогтвортой ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэн ажиллахаар талууд тохиролцов. 

en_US