Шинэ хичээлийн жилийн босгон дээр БНХАУ-ын Шандун мужийн Вэйфангийн худалдаа, аж үйлдвэрийн мэргэжлийн коллежийн төлөөлөгчид Монгол Улсын Эрдмийн Их Сургуульд зочиллоо.
Зочдыг МУЭИС-ийн захирал Доктор, профессор Ч.Зэгиймаа хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд хоёр сургуулийн хамтын ажиллагааны чиглэл, оюутан солилцоо, хамтарсан сургалт, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. Мөн МУЭИС-ийн сургалтын онцлог, мэргэжлийн чиглэлүүд, олон улсын хамтын ажиллагааны бодлого, гадаад оюутны сургалтын орчны талаар мэдээлэл солилцсон юм.
Хоёр тал цаашид боловсрол, судалгааны чиглэлээр харилцан үр ашигтай хамтарсан төслүүд хэрэгжүүлэх, судлаач оюутан элсүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
