Эрдэмтний лекц

Мохаммед Сидик Афган 2022 оны 11-р сарын 01-нд  Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн судлаач оюутнуудад 15.00 цагаас лекц уншина.

Мохаммед Сидик Афган бол Афганистаны философич, математикч хүн юм. Тэрээр тухайн үеийнхээ хамгийн агуу математикч, урьдчилан таамаглагч гэдгээрээ алдартай болсон. Математикийн томьёоны өвөрмөц аргыг  ашиглан дэлхийн олон үйл явдал, хувь хүмүүсийн хувь заяаны талаар үнэн зөв таамаглал дэвшүүлжээ.

Сидик Афган бол НҮБ, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад багтсан дэлхийн хамгийн суут хүмүүсийн нэг. НҮБ-аас түүний оюун ухааныг ХҮН ТӨРӨЛХТИЙН ӨМЧ гэж зарласан. Түүний  математикийн оюун ухааныг дэлхийн хамгийн өндөр нь гэж тооцдог.

Тэрээр дэлхийд анх удаа Ньютоны урвуу биномийг шийдлийн томьёог гаргаж авсан хүн юм. Олон алдарт эрдэмтдийн бодож чадахгүй байсан асуудлыг шийдэж чадсан. Түүний мэдлэг, чадварыг олон улсад олон удаа шалгасан. АНУ-ын Техасын Их Сургуулийн Математикчдын үндэсний холбоо түүнийг компьютертой уралдуулсан тэмцээн зохион байгуулахад математикийн агуулгатай  400 асуултыг Сидик 6 минут 17 секундийн дотор компьютероос хурдан бодож хариу гаргасан, суперкомпьютертэй  уралдаж  ялсны шагналд  “Форд Мустанг” автомашинаар шагнуулж байжээ.

Сидик Афганистаны дэлхийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр асар их ажээ. Тэрээр дэлхийн математикийн шинжлэх ухааныг Орчлон ертөнц ба Бурханы томьёог тайлах анхны тоонуудын мөн чанар, тэг ба нэгийн тооны жинхэнэ үүрэг, хамаарлын талаарх цоо шинэ ойлголтоор баяжуулсан. Сидик Афган өөрийгөө дэлхийн мэдлэгийн философийн математикийг үндэслэгч гэж үздэг. Түүний судалгааны зорилго нь байгаль, нийгэм, хүний амьдралд ямар үйл явдал өрнөдөг далд зүй тогтлыг тогтооход оршдог. Тэрээр шинжлэх ухааны хэд хэдэн чиглэлээр судалгаа хийдэг. Түүний судалгааны бүтээлүүдийг дурдвал: “Ирээдүйг урьдчилан таамаглах математикийн хүснэгтүүд”. “Математикийн цувралын үүднээс цаг хугацаа ба түүхэн үйл явдлуудын хоорондын харилцан хамаарал”. “Тооны онолын философийн мөн чанар ба түүнийг үйл явдлыг урьдчилан таамаглахад хэрэглэх нь” ШИНЭ олонлогийн онол зэрэг юм.

en_US