БМИҮЗ-ийн шинжээчийн гэрчилгээ гардан авлаа

Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн Ажлын албанаас боловсролын магадлан итгэмжлэлийн “Шинжээч бэлтгэх, эрх олгох сургалт”-ыг энэ оны 1 сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад их, дээд сургуулийн 60 гаруй эрдэмтэн багш нар оролцож шинжээчийн ёс зүй, олон улсын магадлан итгэмжлэх байгууллагын шинжээчид тавих шаардлага, магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлага, хөндлөнгийн үнэлгээ хийх арга зүй, цахим сургалтын олон улсын чиг хандлага зэрэг сэдвээр сургалт авч, үндэсний болон олон улсын шинжээчдийн туршлагаас суралцаж шинжээчээр ажиллах эрхтэй болсон юм.

Тус сургалтад МУЭИС-ийн дэд захирал, доктор, проф. Ц.Агиймаа, Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга доктор, дэд проф, М.Альмира, Докторантыг дэмжих төвийн захирал, доктор, дэд проф Т.Бат-Эрдэнэ болон Сургалтын нэгдсэн албаны дарга Т.Цэвэлсүрэн нар амжилттай хамрагдаж шинжээчийн эрх авлаа. 

en_US