МУЭИС нь Монгол Улсын дээд боловсролын салбарт магистр, докторын сургалтыг дагнан явуулдаг судалгааны анхны их сургууль юм.
Монгол Улсын Эрдмийн Их сургуулийг Монгол улсын болон Англи, Америк, Хятад, ОХУ, Турк, Япон, Солонгос, Унгар, Казакстан, Филипин зэрэг гадаадын орны 10000 хүн (үүнээс 300 доктор) суралцан төгссөн байна.
Энэ хичээлийн жилд нийгэм – хүмүүнлэгийн 30 гаруй мэргэжлээр доктор, магистрын сургалтад суралцаж байгаа гадаад судлаач оюутнуудад сургалт, эрдэм шинжилгээний ажлын талаар танилцуулга хийж, сургалтын үйл явц, виз оршин суух асуудлаар эрх зүйн зөвлөж өгсөн юм.