Монгол Улсын Эрдмийн Их сургууль 2022-2023 оны хичээлийн жилийн нээлтээ хийлээ 

Эрдмийн зэрэг олгох ахисан түвшний сургалтыг дагнан явуулдаг судалгааны анхны их сургууль болох  Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн  хичээлийн шинэ жилийн нээлт 2022 оны 10-р сарын 01-ний өдөр боллоо. 

  МУЭИС-ийн докторантурт суралцан 2022 онд докторын зэрэг горилсон диссертациа амжилттай хамгаалсан У.Цэрэндолгор, Т.Анхбаяр болон БНХАУ-ын иргэн Jixigemаа, Saijirihu нар Боловсрол судлалын доктор (Ph.D), Н.Гансүх Төрийн удирдлагын доктор (Ph.D), Э.Баатаржав Соёл судлалын доктор (Ph.D), Э.Тогтуун, БНХАУ-ын иргэн Zhang Suojun Хэл шинжлэлийн доктор (Ph.D) -ын дипломоо гардан авсан нь энэ удаагийн эрдмийн баярын нэг онцлох үйл явдал боллоо.   

2022-2023 оны хичээлийн жилд суралцахаар элссэн судлаач оюутнууддаа сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе! 

en_US