Академич Ш.Болд ахлагчтай БМИЗҮ-ийн шинжээчийн баг Монгол Улсын Эрдмийн Их сургуульд 2023 оны 10-р сарын 21-ний өдрөөс 23-ны өдрүүдэд ажиллаж, тус сургуулийн байгууллагын магадлан итгэмжлэлийн өөрийн үнэлгээний тайланд хөндлөнгийн үнэлгээ хийлээ.
БМИҮЗ-ийн Ажлын албанаас томилогдсон шинжээчийн баг МУЭИС-ийн оролцогч талууд болох судлаач оюутнууд, ажил олгогч, төгсөгч, багш нарын нарын төлөөлөлтэй уулзалтууд хийж, нотлох баримтуудтай танилцан, холбогдох багш, ажилтнуудаас тодруулга авч ажиллав.




