МУЭИС 2024–2025 оны хичээлийн жилээс ОХУ-ын Засгийн Газрын дэргэдэх Санхүүгийн Их Сургуультай хамтын ажиллагааг эхлүүлээд байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд МУЭИС-ийн доктор(Sc.D), профессор Х.Батцэнгэл болон Доктор, дэд профессор А.Булгаа нар тус сургуулийн зочин профессороор ажиллаж байна.
Профессорууд 2025 оны 10 дугаар сарын 29-ээс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Москва хотод байрлах Санхүүгийн Их Сургуулийн оюутнуудад “ОХУ-Монгол Улсын хамтын ажиллагаа, тулгамдсан асуудлууд” сэдвээр цуврал лекц уншина.

