Тус сургуулийн удирдлагууд Москва хотод МУЭИС -ийн Хүндэт доктор Т.А.Соболеватай уулзав.
Тэрээр ЗХУ, ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яаманд 40 гаруй жил монголыг хариуцан ажилласан хүн бөгөөд хатагтай, доктор Т.А.Соболевагийн хамт ЗХУ-ын Гавьяат эдийн засагч Москва хотын мэрийн албаны дарга асан Геннадий Страшников, Моксвагийн баригын улсын их сургуулийн профессор Ю.Е. Страшникова, Барилгын яамны мэргэжилтэн доктор Л. Страшникова нар байлцав.
Т.А.Соболева хэлэхдээ “Хүндэт доктор”-ын хувьд боловсролын хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахаа илэрхийлсэн юм.