Монгол Улсын Эрдмийн Их сургууль нь гадаадын нэр хүндтэй эрдэмтэд, нийгэм соёлын нэрт зүтгэлтнүүдэд МУЭИС-ийн Хүндэт-доктор цол хүртээдэг уламжлалтай билээ. 2018 онд МУЭИС-ийн “Хүндэт доктор” цолыг хүртсэн Шинжлэх ухаан, техникийн салбарын төрийн шагналт эрдэмтэн, техникийн ухааны доктор Богданов Владимир Николаевич ОХУ-ын Москва хотноо тус сургуулийн удирдах зөвлөлийн дарга Uwe Perskala болон Шинжлэх ухааны доктор, профессор Ч.Зэгиймаа нарыг хүлээн авч уулзав.
В.Н. Богданов нь ОХУ-ын “ЦентрИнформ” нийгэмлэгийн ерөнхий захирлаар ажилладаг багөөд энэ байгууллага нь ОХУ-ын мэдээллийн аюулгүй байдлыг хариуцдаг, 30 гаруй хотод салбартай.
Түүнчлэн уг уулзалтад ОХУ-ын “ЦентрИнформ” нийгэмлэгийн шинжлэх ухааны төвийн газрын дарга, техникийн ухааны доктор Выхлянцев Пётр Сергеевич байлцлаа.
Тэд нийгэм – хүмүүнлэгийн салбарт хоёр байгууллагын нягт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцлаа.