Нягтлан бодох бүртгэл магистрын хөтөлбөр үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдлээ

МУЭИС-ийн стратеги төлөвлөгөөний зорилт 3.2.2-т “Олон улс, үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийн тоог нэмэгдүүлэх, сургалтад чанарын удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх, хөтөлбөрийн хэрэгжилт, сургалтын чанарын баталгаажуулалтын тогтолцоог бүрдүүлэх” гэж заасан. Энэхүү зорилтын хүрээнд тэргүүлэх чиглэлийн сургалтын хөтөлбөрүүдийг үе шаттайгаар магадлан итгэмжлүүлж, хөтөлбөрийн чанарыг баталгаажуулж байна. 

Энэ хүрээнд 2021-2022 оны хичээлийн жилд тус сургуулийн Гадаад хэл, шинжлэлийн доктор, Боловсрол судлалын доктор, Нягтлан бодох бүртгэлийн магистрын сургалтын хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээ хийх БМИҮЗ-ийн шинжээчийн баг ажилласан юм.   

Тэгвэл  МУЭИС-ийн Нягтлан бодох бүртгэл (Е04110101) магистрын хөтөлбөр нь Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын 2022 оны 06-сарын 17-ний өдрийн 53 тоот тогтоолоор магадлан итгэмжлэгдсэн гэрчилгээгээ өнөөдөр гардан авлаа.  

en_US