Монгол Улсын Эрдмийн Их Сургуулийн дэргэдэх “Монгол-Япон судалгааны төв”-ийн үйл ажиллагааны хүрээнд “Фүкүшима мужийн аялал жуулчлал” сэдэвт семинар II-ыг 2026 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Тус семинар нь Япон Улсын Фүкүшима мужийн байгалийн үзэсгэлэнт газар, түүх, соёлын өв, аялал жуулчлалын онцлогийг танилцуулах, Япон орны бүс нутгийн талаарх мэдлэг, мэдээллийг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Монгол-Япон судалгааны төв нь хоёр орны түүх, хэл, соёл, нийгэм, эдийн засаг болон бүс нутгийн хөгжлийн чиглэлээр сургалт, судалгаа, сурталчилгаа явуулахын зэрэгцээ хоёр орны эрдэм шинжилгээ, боловсрол, соёлын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэн ажиллаж байна.
Энэхүү семинар нь Монгол, Японы найрсаг харилцааг бэхжүүлэх, Япон орны бүс нутгийн онцлог, аялал жуулчлалын боломжийг сурталчлах, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой.


